Жүжигчин Аль Пачино болон найз бүсгүй Нур Альфаллах нар хүүтэй болсон гэж Пачиногийн төлөөлөгч CNN-д ярьжээ. Хосууд 2022 оны дөрөвдүгээр сараас болзож эхэлсэн ба өнгөрсөн сард удахгүй шинэ хүнээ өлгийдөж авах тухай мэдээлэл нь тарсан билээ. 83 настай Пачино, 29 настай кино продюсер Альфаллах нар хүүхдэдээ Роман Пачино гэж нэр өгчээ.
Пачино гурван хүүхэдтэй байсан бөгөөд 1997-2003 онд болзож байсан хуучин Беверли Д’Анжело түүний хоёр ихэр хүү охиныг төрүүлсэн.
Оскарын шагналтан хэзээ ч гэрлэж байгаагүй ч өнгөрсөн хугацаанд Дайан Китон, Люсила Сола, Альфаллах нартай хайр сэтгэлийн холбоотой байсан юм.


