Ц.Элбэгдорж: Би аль ч тойрогт нэр дэвшихгүй, миний үеийнхэн хойш суух хэрэгтэй

Монгол Улсын Их сургууль, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургууль хамтран зургадугаар сарын 13, 14-нд Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт зохион байгуулж байна. Уг чуулга уулзалтын үеэр хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байлаа. Энэ үеэр хэвлэлийнхэн түүнээс улс төрд эргэн ирэх талаар лавлахад тэрбээр ийн хариуллаа. Түүнийг АН-ыг алсаас удирдаж байна, сонгуульд нэр дэвшинэ гэх мэт таамгууд хэвлэлээр хөвөрч буй.

“Би гурван жилийн өмнө АН-ы гишүүнчлэлээ сэргээсэн. Сая сэргээсэн юм шиг буруу ойлгосон байна. Түүнээс өөрөөр нам, улс төрийн ажиллагаанд идэвхтэй оролцох, бусдын орон зайг бөглөх ямар ч сонирхол байхгүй. Нэр дэвшүүлж буй гишүүдийн жагсаалтад миний нэр байхгүй. Битгий санаа зов. Олон хүн санаа зовдог юм шиг байна лээ. Би аль нэг тойрогт нэр дэвшихгүй. Бид одоо залуу үедээ найдах ёстой. Залуу үедээ боломж олгож, дэмжих нь ухаалаг бөгөөд зөв арга. Өнгөрсөн 30 жилд нээлттэй, ойлголттой, нүдний ялгаа нь арилсан залуус гарч ирсэн шүү. Миний үеийнхэн хойшоо суух хэрэгтэй” хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...