Аварга С.Мөнхбат спортын сэргээн засах төв байгуулжээ

Улсын аварга С.Мөнхбат “Альфа медикал” нэртэй спортын сэргээн засах төв байгуулжээ. Иргэд болон тамирчид гэмтлийн мэс засалд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зориулалттай бөгөөд Япон улсын мэргэжилтнүүд бариа засал, хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, үйлчлүүлэгчээ хүлээн авч эхэлсэн байна. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд барилдааныхаа бэлтгэлийг багасгаж, спортын чиглэлд ажлууд хийх болсон. Үүний хамгийн том ажил нь Монголдоо спортын сэргээн засах эмнэлгийг байгуулах байсан.
Тэр мөрөөдлийн дагуу эмнэлэг байгуулан ажиллаж байна. Монголд сэргээн засах эмчилгээний салбар дутмаг хөгжиж, хүмүүсийн ойлголт бага байдаг. Манай тамирчид бэртэл гэмтлээ хурдан эдгээж, бэлтгэлээ үргэлжлүүлэх шаардлагатай. Миний бие үндэсний бөхөөр барилдаж байх хугацаандаа маш олон гэмтэл авч, цаг хугацаа алдсан. Эмчилгээ үр дүнгүй байснаар гэмтэл сэдэрдэг учраас өөрийн биеэр эмнэлэг байгуулж, тамирчдын ирээдүйд хувь нэмрээ оруулж байна. Иргэдийг зөв амьдралын хэв маягт уриалж, эргээд ажил мэргэжилд нь хэвийн оруулах зорилготой” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...