С.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан ноцтой явдлыг зориуд нуун дарагдуулж байна

Тавдугаар сарын 31-нд 25 хүн угаартаж, найман хүн нас барсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан ч тэгсгээд намжсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын УИХ-ын эмэгтэй гишүүд, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар ын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийлээ.

С.Одонтуяа:

Тавдугаар сарын 31-нд 25 хүн угаартаж, найман хүн нас барсан. Ийм ноцтой асуудал гарсан байхад иргэдэд ямар ч мэдээлэл алга. Энэ асуудлыг хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Тэднийг мэдээлэл өгөхийг хориглож, айлган сүрдүүлж байна. УИХ-ын дэд даргын хувьд мэдээлэл авах гэсэн боловч чадсангүй. Эндээс харахад манай улсад төр засгийн хариуцлага, мэдээллийн ил тод байдал нэгэнтээ алдагджээ. Угаарын хордлогод орсон хүмүүсийн дунд гурван хүүхэд байсан. Миний зүгээс холбогдох байгууллагуудыг ард иргэдэд бодит, үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна. Шахмал түлшний асуудал иргэдийг бухимдуулсаар байгаа. Он гарснаас хойш шахмал түлшинд 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан. Би энэ асуудлыг хөндөж, цаашид ч ярьсаар байх болно” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Жил бүр шахмал түлшнээс болж, олон хүн амь насаа алддаг. Түүнчлэн гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг бууруулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Тухайлбал, 2021 онд 30.2 тэрбум төгрөг, 2022 онд 34.5 тэрбум төгрөг, энэ жилийн тухайд 39.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нэг үгээр хэлбэл жил бүр өссөн дүнтэй төсөв баталдаг. Гэтэл одоог хүртэл иргэд утаагүй түлшнээс болж5 амь насаа алдсаар байна.” гэв.

Мөн БНСУ-д хүчингийн хэрэг хийсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Мөнхбат гэж хүний хэрэг олон улсад улсынхаа нэр хүндийг гутаасан, маш муухай үйлдэл хийсэн.  Цаашид хэн дуртай дарга нь гадаадад очиж улсынхаа нэрийг гутаадаг, аймаг суманд байгуулагад  хүчирхийлэл үйлддэг ийм хэрэг гаргуулахгүйн төлөө дуугарч ажиллана гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...