Нэг талыг барьсан нийгмийг төөрөгдүүлсэн мэдээлэлд хууртахгүй байхыг “Талст молор” ХХК мэдэгдэлдээ онцлов

Ховд аймгийн Алтай сумын нутаг “Оцог хад” хэмээх газар 2015 онд хайгуулын лиценци авч 2017 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Талст Молор” ХХК-ны захирал Б. Мөнхтөрийг гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг дээрэмдсэн гэх. Энэ үйл ажиллагааг хууль зүйн сайд Х. Нямбаатарын дэмжлэгтэйгээр шүүхийн шийдвэрээр буцаан авсан мэтээр иргэн Д.Цоггэрэл, өмгөөлөгч Р.Мэндсайхан, хятад улсын иргэн Бинг Со Юи Ли нар ард иргэдийг төөрөлдүүлсэн мэдээлэл цацаж шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн шийдвэрийг зөрчиж удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байна. Энэ үйлдлийнхээ явцад хамгаалалт нэртэй 70 гаруй зэвсэглэсэн бүлэг хүмүүс аваачиж уурхайн ажилчдын эрх, чөлөөнд нь хэрцгийгээр халдаж 10 орчим хүний биед гэмтэл учруулж,эд хөрөнгө эвдэн сүйтгэж, дээрэмдсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдлээ. Тус хууль бус гэмт үйлдлийг Ховд аймгийн Цагдаагийн газраас 40 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дуудлагаар очиж шалгасан ч гэмт этгээдүүдийг өдий болтол эрүүгийн хариуцлагад татахгүй хаацайлсаар байна. Мөн тэдний гэх гомдлоор Аймгийн засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гэх хүмүүс 2023.06.06-ны өдөр газар дээр нь очиж ажиллаад уурхайн үйл ажиллагааг “гэмт хэрэг гарч болзошгүй” гэх үндэслэлээр зогсоосон хэмээн хэлсэн байдаг. Хэрэв энэ ажлын хэсэг уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаа бол үүний үр дүнд гарах хохирол, тэнд ажиллаж байгаа 100 гаруй ажилчдын цалин хөлсийг энэ ажлын хэсэг хариуцах уу? Ажлын хэсгийн албан ёсны шийдвэр цаасаар баталгаажиж гараагүй байхад уг уурхайн үйл ажиллагааг зогсоолоо гэх утга бүхий мэдээг сайтуудаар цацаж байгааг юу гэж ойлгох вэ? Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тус компанийн үйл ажиллагааг зогсоох эсэхийг аймгаас томилогдсон ажлын хэсэг биш шүүх шийддэг хуулийн зохицуулалтыг эрх биш мэдмээрсэн. “Талст молор” ХХК-ны хувьцаа эзэмшигчийн маргаан иргэний шүүх дээр шийдэгдээгүй, уг маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд тус компанийн эрх, эд хөрөнгө, хувьцаа шилжүүлэхийг хориглосон шүүгчийн захирамж, мөн 2023.04.28-ны өдөр Д.Цоггэрэл Захиргааны шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар хууль бусаар улсын бүртгэгчид тайлбарлан, шилжүүлсэн бүртгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрүүд хүчинтэй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд нэг талыг барьсан нийгмийг төөрөгдүүлсэн өмгөөлөгч Р.Мэндсайхан, бүртгэлээр эрх нь түдгэлзсэн захирал тус уурхайн эзэн гэх Д. Цоггэрэл, гадаадын хөрөнгө оруулагч гэх бусдын нэр барьсан хөрөнгө оруулагч биш Бинг Со Юи Ли нарын мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна.
“ТАЛСТ МОЛОР” ХХК
No description available.
No description available.
No description available.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...