Багш нарын цалингаас ойн хандив цуглуулахгүй байхыг чиглэл болгожээ

2022-2023 оны хичээлийн жил дуусаж байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тодорхой чиглэл хүргүүлсэн байна. Аливаа арга хэмжээг зохион байгуулахад боловсролын байгууллагын багш, ажилтны цалингаас хандив бүрдүүлэх нэрийдлээр цалин суутгах, тоглолтын тасалбарыг тулган борлуулах гэх мэт хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгджээ.

Хандив, тусламж нь сайн дурын үндсэн дээр, аливаа хэлбэрээр албадах, тэгшитгэн хураахаас ангид явагддаг тул багш, ажилтны цалингаас хууль бусаар суутгал хийхгүй байх, ойн хандив цуглуулах ажлыг сургалтын байгууллагаас нэгдсэн зохион байгуулалтаар хангахгүй байх, хууль тогтоомж зөрчих эрсдэлээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авч, хийсэн ажлын тайланг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор БЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлэхийг даалгажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...