Төсвийн тодотголыг лхагва гарагт УИХ-д өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2023 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа. Бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Одоо хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөгөө гарч байна.

Нэгдүгээрт,  УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зургаадугаар сарын 23-ны өдрөөс өмнө батлах учиртай. Иймд хуулийн төслийг хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт,  Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад зайлшгүй хэлэлцэх хуулиуд бий. Дээрх хоёр хуулийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг өрнүүлж, батлахаар бүлгийн хурлаар тохирлоо.

Гуравдугаарт,  Боловсролын багц хуулийн хэлэлцэх эсэхийг нь УИХ хэлэлцэж дэмжсэн ч Засгийн газрын зарим гишүүний зүгээс хэд хэдэн чухал асуудлыг хөндөж, хэлэлцэх эсэхийг хойшлуулсан. Ийм л Боловсролын багц хуулийн төслийг БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Дөрөвдүгээрт, Нийгэмд хүлээгдэж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой Төсвийн тодотгол хийнэ. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаж батлахаар тогтлоо.

Засгийн газраас лхагва гарагт Төсвийн тодотголыг өргөн барина. Ингэснээр пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Дээрх таван томоохон хуулийн төслүүд нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж байгаа тул эхний ээлжинд хэлэлцэхээр тогтлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...