45 настай саятан залуужих төсөл хэрэгжүүлж 28 насандаа очиж чаджээ хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 06 сарын 05 15:06 Өдгөө 45 настай Брайан Жонсон бол залуу байдлаа удаан хадгалахын тулд, жил бүр 2 сая долларыг энэ зорилгодоо зарцуулдаг саятан. Венмо технологийн магнат өөрийгөө залуугаар нь байлгах тусгай төслийг мэргэжлийн хүмүүстэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд үүний үр дүнд өөрийгөө 28 настай мэт бие махбодьтой болсон гэж мэдэгджээ. Тэрээр хөгшрөлтийн үйл явцыг хязгаарлаж, дахин 18 насандаа очно гэсэн зорилго өөртөө тавьсан ба өдөрт 80 төрлийн амин дэм, эрдэс бодис хэрэглэдэг байна. Түүнд зориулж хоолны дэглэм зохиож , бие эрхэн системийг нь хянадаг мэргэжилтнүүдэд тэрээр жил бүр ойролцоогоор 2 сая доллар зарцуулдаг байна. Кембрижд төвтэй хөгшрөлтийн эсрэг мэргэжилтэн доктор Оливер Золманаар ахлуулсан 30 гаруй эмч нарын баг түүний цус, зүрх, элэг, бөөр, тархи, судас, бэлгийн эрүүл мэндийг сайтар хянаж, 33,000 зургийг авсан байна. Мөн түүний 17 настай хүү Талмаге аавдаа цусаа хандивласан бол 70 настай аав Ричарддаа тэрээр өөрөө цусны сийвэнгээ өгчээ. Сайн дурын энэ эмчилгээний цаад санаа нь хөгшин хархнуудад залуу хархны цусыг тарихад илүү залуулаг шинж тэмдэг илэрсэн туршилттай холбоотой ажээ. Гэхдээ Лос-Анжелес дахь Хоуп хотын үндэсний эрүүл мэндийн төвийн биохимич Чарльз Бреннер “Бид үүнийг хүний эмчилгээ гэж санал болгох хангалттай туршлагагүй. “Миний хувьд энэ нь хангалттай нотлох баримтгүй, харьцангуй аюултай эмчилгээ гэжээ. Гэхдээ л саятан залуу өөрийн сайн дураар энэ эмчилгээг хийлгэж буй бөгөөд үр дүнг харахад эрт байна гэв. Брайан Жонсон сард 70 кг нухаш ногоо, өдөр бүр яг 1977 калори хүнс иддэг бөгөөд орой бүр 20.30 цагт унтдаг байна. Ихэвчлэн бүйлсний сүү, самар, маалингын үр, жимс жимсгэнэ агуулсан хоолны дэглэмийн ачаар зүрх нь 37 настай, бие нь бүхэлдээ 28 настай залуугийнхтай адил болсон гэж саятан залуу MailOnline сайтад ярьжээ. Дасгал хөдөлгөөн хийснээс нэг дөрийн дараа өөх тостой хоол идэхийг дэглэм нь зөвшөөрдөг байна. Өдөрт дор хаяж нэг цаг дасгал хийх, гар утас телевизийн цэнхэр гэрлийг хаадаг нүдний шил зүүх, арьсны нарны гэмтлийг арилгах, вагус мэдрэлийг тайвшруулж стрессийг хянах зэрэг нарийн дэглэмүүд барьдаг гэнэ. Тэрээр эхнэрээсээ салсаны дараа хэсэг жин нэмж, буруу зуршилд автаж, сэтгэл гутралд орсон ч үүнийгээ даван гарч залуужих төслөө эхлүүлсэн байна. Тамхи, архи,түргэн хоол гэх мэт зүйлсийг сонгож хэрэглэдэг, өөрөө өөрийнхөө эсрэг байдаг хүн төрөлхтөн бол “галзуу”. Хүний хооллох, унтахыг сэтгэл хөдлөл нь биш шинжлэх ухааны үндэстэй өгөдлөл удирдаж байвал ямар вэ гэж би бодсон гэж Брайан хэлэв. өмнөх нийтлэлТөсвийн тодотголыг лхагва гарагт УИХ-д өргөн баринаДараагийн нийтлэлЕрөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ Холбоотой мэдээбусад мэдээ Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа 2024 оны 11 сарын 22 13:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах... Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо 2024 оны 11 сарын 20 13:44 Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын... Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно 2024 оны 11 сарын 20 12:56 Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа 2024 оны 11 сарын 20 11:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...