Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулна

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд  бүрт олгоно, олгоогүй хугацааны мөөгийг нөхөж олгоно  гэж Засгийн  газраас  мэдээлэл өгсөн. Иргэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ хэрхэн өгөх талаар мэдээлэлгүй, E-Mongolia аппликэйшн дээр ийм үйлчилгээний цэс байхгүй байгаа. Тэгвэл энэ долоо хоногт хүүхдийн мөнгөтэй холбоотой журамд өөрчлөлт оруулна гэж  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.   Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдэд мөнгийг нөхөж олгохдоо аль болох хүндрэл чирэгдэлгүй байхаар зохицуулалт хийнэ гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хэлэв.

Хүүхдийн мөнгөнийг ирэх сарын нэгнээс хүүхэд  бүрт олгох ба 142.4 мянган хүүхдэд өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг зарцуулах  ажээ.

2 СЭТГЭГДЭЛ

  1. нэгэнт хийсэн ажлыг болиулж, дахиж дордуулж хийж, дахин зогсоож, дахиад бүр эхнээс нь хийж, будлиан хутгаж, шинэчилж байгаам гэсээр 4 жил суулаа даа МАН бүтээнэ гээд сөнөөгчид…

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...