“Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөг болж байна

Төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023” нээлттэй өдөрлөг өнөөдөр мөсөн өргөө “Степпе Арена”-ын гадна талбайд болж байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус өдөрлөгт төр, хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага оролцож байна. Өдөрлөгт ирвэл нийгмийн халамжийн зарим үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг олон шат дамжлагагүйгээр шуурхай авах боломжтой бөгөөд номын худалдаа ногоон байгууламж, мод үржүүлэг, компаниуд бүтээгдэхүүнээс худалдан  авч болно. Мөн банкууд, кабелийн үйлчилгээ, гар урлалын худалдаа эрхлэгчид ч өдөрлөгт оролцож байна.  Хүүхэд, залуучуудад зориулан хөгжөөнт уралдаан, тэмцээн зохиож байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...