Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэнэ

“Japan Airlines” авиа компани Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэх болсноо зарлалаа. Наймдугаар сарын сүүлчээр хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Ингэхдээ Наритагаас наймдугаар сарын 24, 28-нд, Улаанбаатараас наймдугаар сарын 28, есдүгээр сарын 1-нд тус тус нисэх ажээ. Наритагаас өглөө хөөрч, Улаанбаатарт үдэд ирэх бол, Улаанбаатараас үдэд хөдөлж, Наритад орой буух хуваарьтай. Онгоцны хувьд “Boeing 767-300ER” онгоц байна.

Хоёр удаагийн нислэг аль аль нь таван өдөр, дөрвөн шөнийн аяллын зориулалттай байх юм. Аяллыг “HIS”, “Club Tourism”, “JTB”, “Nippon Travel”, “Hankyu Travel” компаниуд хариуцна. Мөн нислэг тутамд 200 зорчигч багтах ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...