Хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгийг барьцаалсан МАН-ын бүлгийн улс төр

УИХ дахь МАН-ын бүлэг хэд хэдэн асуудлаар улс төрийн шийдвэр гаргажээ. Тойрог руугаа ойр ойрхон очиж, толгойгоо эргэтэл загнуулах болсон гишүүд ахмадуудын тэтгэврийг 10 хувиас доошгүй нэмэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Үүнээс гадна хүүхдийн мөнгийг жигд олгодог зарчимд эргээд шилжье гэцгээсэн юм байх. Бүх хүүхдэд зүв зүгээр өгөөд явж байсан хүүхдийн мөнгийг элдэв будлиан хутгаж, ялгавартай олгож эхэлсэн хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Гэнэт ухаан сууж, 1-р сараас хойшхи хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болж байна.

Харин ээлжит сонгууль дөхсөн, сонгогчид нь асар бухимдалтай, дахин сонгогдох магадлалгүй болсноо мэдэрсэн МАН-ын бүлэг 7-р сарын 1-нээс нийтлэг үйлчилгээний ажилчид, соёл, спортынхны, 10 сарын 1-нээс бусад салбарыг жигд нэмэх нь зөв гэдэг дээр гар өргөцгөөжээ. Мөнгөөр далласан, сонгуулийн өмнө оноо авах гэсэн гол улс төр нь Үндэсний их баяр наадмын өмнө идэвхжих суурийг бүлгийн өнөөдрийн хуралдаанаас тавив бололтой. Гэхдээ энэ бүхэн эцсийн шийдвэр биш. Засгийн газраас төсвийн тодотголын төсөл оруулж ирж хэлэлцүүлээд, УИХ баталсны дараа хэрэгжих боломжтой.

Төгсгөлд нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох хувилбарыг дэмжжээ. Тоо, зарчмаа нэгэнт тогтсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг шуурхайлъя гэдэг тохироотойгоор бүлгийн хуралдаан өндөрлөв. Товчхондоо бол хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгийг барьцаалж, түүгээр өгөөш хаяж байгаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэх улс төрийн хүслээ гүйцэлдүүлэхээр МАН-ын бүлэг улайрч эхэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...