Боловсролын сайдаар ажиллаж байсан бүх хүнийг АТГ-т шалгуулахаар өглөө

Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан  доктор О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэв. Тэрбээр “Энэ зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан байдаг. Ил гарч, илэрхийлж байгаа нь би болохоос биш хоёр жил гаруй хугацаанд миний ард том баг ажилласан.  Харьяа дээд байгууллага болох БШУЯ болон бусад субъектүүдээс харилцааны дарамт их ирдэг юм билээ. “Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юмуу”, “Битгий энэ асуудлыг хөндөөч” гэх зэргээр над руу хандсан.  Хувийн хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т хүргүүлж байна” гэлээ.

“Хууль бусаар их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй энэ асуудлыг хянан, шалгах хүсэлтийг АТГ-т гаргаж байна. БЗС-гийн зээлээр гадаадад суралцуулах шийдвэрийг тухай бүрд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Зээлийг тэглэх буюу 2011 оны хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа сайдын тушаал хүчин төгөлдөр бус байгаа юм. Ийм шийдвэр гаргасан үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар, одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон бусад нэр бүхий албан тушаалтныг шалгуулах талаар АТГ-т хандаж байна. Эдгээр нэр бүхий хүмүүс албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Үүнийг тодруулж хариуцлага тооцох хүсэлтийг АТГ-т гаргаж байгаа” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро...

Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН...

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...

АН:“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль...