“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023” нээлттэй өдөрлөг болно

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Бүтээгч Хан-Уулчууд” уриан дор болно.
Эко дүүргийн баялаг бүтээгчдийг дэмжих, нийтэд сурталчилан таниулах тус өдөрлөгт төр, хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага оролцож, дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
• Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны сурталчилгаа
• Нээлттэй ажлын байр
• Номын худалдаа
• Урлагийн тоглолт
• Төрийн нэг цонхны үйлчилгээ
• Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ
• Хүүхэд, залуучуудад зориулан хөгжөөнт уралдаан, тэмцээн
• Задгай талбайн арга хэмжээ тус тус зохион байгуулагдана.
ЭКО ДҮҮРГИЙН ИРГЭН БҮРИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Степпе Арена”-ын гадна талбайд 10:00-19:00.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...