Онгоцны ослоос амьд үлдсэн дөрвөн хүүхдийг ширэнгэн ойгоос 17 хоногийн дараа эсэн мэнд олжээ

Колумбын Cessna 206 онгоц долоон хүн тээвэрлэж яваад осолдсон хэрэг энэ сарын  эхээр гарсан. Зорчигчдын дөрөв нь хүүхэд байсан бөгөөд ослоос хойш хойш хоёр долоо хоногийн дараа хүүхдүүдийг тус улсын өмнөд нутгийн ширэнгэн ойгоос эсэн мэнд олджээ. Ослын улмаас гурван насанд хүрсэн хүн нисгэгчийн хамт газар дээрээ нас барсан бол 13, 9, 4 настай дөрвөн хүүхэд, мөн 11 сартай хүүхэд ослын улмаас эсэн мэнд үлдэж, мөн ослоос хойш 17 хоног ширэнгэн ойд амьдарч амьд олдсон нь гайхалтай хэрэг болсон юм. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Густаво Петр лхагва гарагт мэдээлээд аврах албаныхан шаргуу хайсны эцэст хүүхдүүдийг  эсэн мэнд олсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Аврах ажиллагааг зохицуулсан иргэний агаарын тээврийн газраас авсан урьдчилсан мэдээллээр хүүхдүүд онгоцны осол болсон газраас  ширэнгэн ой руу тусламж хайхаар явсан учир ийнхүү 17 хоног ширэнгэн ойд хүүхдүүдийг хайхаас аргагүй нөхцөл байдал үүссэн байна.

Хүүхдүүд өнгөрсөн хугацаанд жимсээр хооллож, мөн ширэнгэн ойн гүнд ургамлаар бүтээгдсэн хоргодох байр хийж амиа аргацааж байжээ.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...