Нийслэлд газар олгосон захирамжаараа М.Энхболд хол тасархай түрүүлэв

Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36.985 мэдээллийг нээлттэй болголоо. Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны мэлдээллийг shilen.gov.mn сайтад ил тод болов.

Тодруулбал,

  • Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
  • Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
  • Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
  • Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр байршуулсан юм.

Нийтэд ил болгосон мэдээллээс харахад, М.Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 7.374 газар олгох шийдвэр гаргаж байжээ. Энэ нь нийслэлд газар олгох хамгийн олон шийдвэр гаргасан гэсэн үг юм.

Харин

  • Э.Бат-Үүл – 1888
  • Г.Мөнхбаяр – 1679
  • Су.Батболд – 1381
  • С.Амарсайхан – 811
  • Д.Сумъяабазар – 621
  • Т.Билэгт – 516
  • Ц.Батбаяр – 485
  • Ж.Батбаясгалан – 174 захирамж тус тус гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...