Загийн усны хоолойн төслийн гүйцэтгэгч компаниуд малчдад дэмжлэг үзүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төслийн гүйцэтгэгч компаниуд 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төслийн талбайд өртөж буй Цогтцэций сумын Билгэх, Сийрст багийн малчин өрхүүдтэй ээлжит уузалтаа хийж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй зургаан компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран нөлөөллийн бүсийн 24 малчин өрхтэй төсөл хэрэгжүүлж эхлэх үеэс хамтран ажилласаар ирсэн. Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төсөл нь 2022 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн гүйцэтгэгч компаниуд болон захиалагчийн зүгээс  багуудын Засаг дарга нартай тогтмол уулзаж, санал солилцож байсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, малчин өрхийн хүүхдийн оюутны сургалтын тэтгэлэг, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт хийх, гэрээтээр ажлын байраар хангах, малын бууц хороо тэгшлэх, түрэх, орчны хог хаягдал цэвэрлэх зэрэг 200 гаруй сая төгрөгийн мөнгөн дүн бүхий ажил гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...