Элон Маск сошиал медиа компанийг хүлээн авснаас хойш зургаан сар гаруйн дараа Twitter-ийн шинэ гүйцэтгэх захирлыг томиллоо. Тэрээр “NBCUniversal”-ын зар сурталчилгааны албаны дарга асан Линда Яккариног тус сайтын бизнесийн үйл ажиллагааг удирдана гэж мэдэгдэв.
Линда Яккарино зургаан долоо хоногийн дараа эхлэх ба Элон Маск гүйцэтгэх захирал, технологийн ахлах захирлаар ажиллах ажээ.
Тэрээр зар сурталчилгааны салбарын төгс мэргэжилтэн
Тэрээр зар сурталилгааны чиглэлээр хангалттай туршлагатай мэргэжилтэн. Тиймээс Маск өөрийг нь удирдсанаас хойш твиттер хэмээх платформоос татгалзсан сурталчилгааныхныг Твиттерт эргүүлж авчирч чадна гэж найдаж байгаа юм. Хатагтай Яккарино Итали-Америкийн гэр бүлд өссөн бөгөөд аав нь цагдаа, ээж нь коллежид хэзээ ч сурч байгаагүй энгийн гэрийн эзэгтэй ажээ. Тэрээр 1996-2011 онд хэвлэл мэдээллийн хэрэгслийн борлуулалтын чиглэлээр ажиллаж эхэл”Пенн Стэйт ” их сургуулийг дүүргэсний дараа “Тернер энтертайнмент”-д 15 жил ажиллаж, 2000 орчим хүнийг удирдаж, стриминг үйлчилгээгээ эхлүүлэхэд оролцож байжээ. Үүний дараа дэлхийн тэргүүлэгч хэвлэл мэдээлэл, энтертайнмент компаниудын нэг болох “NBCUniversal”-д гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг давхар хашиж байв.
Томоохон брэндүүдтэй нягт хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ байршуулах боломжийг олгож, тэднийг телевизийн нэвтрүүлгүүдээр дамжуулан сурталчлах түүний гол ажил. Тэрээр мөн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох Apple News, Snapchat, YouTube зэрэгтэй харилцаа тогтоож ажиллаж байсан нэгэн.
Салбарын нэгэн хэвлэлд 2005 онд гарсан танилцуулгад түүнийг завгүй бүсгүйгээс, хэрхэн гэрлэсэн эмэгтэй болж, өдгөө 13, 9 настай хоёр хүүхдийн ээж болсныг дүрсэлсэн байдаг. Тухайн үед Яккарино “Надад ямар ч хобби байхгүй” гэж хэлж байв. Өөрөөр хэлбэл түүнд ажлаас нь өөр хобби байхгүй.
Салбарынхан нь энэ томилгоог юу гэж дүгнэж байгаа вэ?
Business Insider-ийн сэтгүүлч Клэр Аткинсон хатагтай Яккариногийн карьерыг хорин жилийн турш мэдэх нэгэн бөгөөд Якариногийн зар сурталчилгааны туршлага нь ноён Маскийг удирдсанаас хойш борлуулалт нь огцом буурсан Твиттерт тусалж чадна гэж дүгнэсэн байна. “Хэрэв Twitter өмнөхөөсөө илүү мөнгө олохыг хүсч байгаа бол Линда үүнийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хүн байх болно” тэрээр нэмж хэлжээ.
“DiGo” зар сурталчилгааны агентлагийн үүсгэн байгуулагч, бүтээлч ахлагч Марк ДиМассимо түүнийг “маркетерийн удирдагч” гэж тодорхойлоод “Тэр маркетеруудад юу хэрэгтэйг ойлгодог” хэмээн үнэлсэн байдаг.
2012 онд “Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр энэ салбарынхаа хэлэлцээрийн хэв маягаараараа Линда “хилэн алх” хочтой аж .
“NBCUniversal”-д 12 жил ажиллах хуугацаанд түүний баг сурталчилгааны борлуулалтаас 100 тэрбум долларын илүү орлого олсон байдаг.
Түүний улстөрийн хандлага, оролцоо