ХУД: 71 ТҮЦ 22 гараашийг буулгаж газрыг чөлөөлжээ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий таван дэд ажлын хэсгийг ХУД-ийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.

Энэ дагуу барилга, дэд бүтэц, барилгын түр хашааны стандарт хангуулах, хүнс, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, байгаль орчин, хог хаягдал, гадна тохижилт, орчны аюулгүй байдал, нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх үндсэн таван чиглэлээр ажлын хэсэг хяналт, шалгалтын ажлыг үе шаттай  хэрэгжүүлж байна.

Тодруулбал дүүргээс барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй нэгжид зөрчил дутагдлыг арилгуулах тухай Улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч, Наадамчдын зам, Нисэхийн зам дагуу автобусны буудалд явган хүний зам дээр байршуулсан өнгө үзэмжгүй, хог хаягдал ихээр үүсгэж буй гарал үүсэл хадгалах нөхцөл тодорхойгүй бэлэн бүтээгдэхүүн худалдаалж буй 71 түргэн үйлчилгээний цэгийг буулгажээ. Мөн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 гараашийг чөлөөлсөн  байна.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...