Дубай дэлхийн анхны 3D хэвлэмэл аргаар барисан сүмтэй болно

Сүүлийн жилүүдэд 3D-хэвлэгчийг бизнесийн  үйл ажиллагаа, байшин, гүүр хүртэл барихад ашиглаж байна. Дубайд дэлхийн анхны 3D хэвлэмэл аргаар сүмийг барих гэж буй бөгөөд Дубайн засгийн газрын Исламын хэрэг, буяны үйл ажиллагааны газрын (IACAD) инженерийн албаны дарга Али Мохаммад Алхалян Алсувайдигийн хэлснээр уг барилга нь 600 мөргөлчийг багтаах бөгөөд хоёр давхарт 2000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах  юм байна. 
Сүмийн барилгын ажлыг энэ оны эцсээр эхлүүлж, 2025 оны эхний улиралд дуусгахаар төлөвлөжээ. Алхалян Алсувайди хэлэхдээ “Бид сүмийг барихдаа 3D хэвлэлийг сонгосон. Учир нь энэ нь уламжлалт барилгын аргуудтай харьцуулахад цаг хугацаа, нөөцийг хэмнэх боломжтой шинэ, шинэлэг технологи юм гэв. 3D хэвлэх аргыг ашиглан барилга барихад дизайны мэдээллээр програмчлагдсан том хэвлэх машин шаардлагатай болдог байна.
Барилгын материалыг цоргоноос шахаж, бүтцийг давхарга,  давхаргаар нь хэвлэн барьдаг ба 3D хэвлэмэл хийцүүдийн дийлэнх нь бетоноор хийсэн байдаг ч шавар зэрэг бусад материалыг ашиглан хэвлэх боломжтой аж.
” IACAD барилгын ажлыг хариуцах компанийг нэрлэхээс татгалжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...