Хаан Чарльзыг эсэргүүцсэн 52 жагсагчийг баривчилжээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол өчигдөр /2023.05.06/ болсон. Сүр дуулиантай ёслолын ажиллагааны үеэр  хаан III Чарльзыг эсэргүүцэгчид жагссан бөгөөд 52 жагсагчийг  цагдаа нар  баривчилжээ. Ингэж жагсагчдыг баривчилсныг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна.

Жагсаал зохион байгуулагчдыг хэрүүл маргаан, нийтийн хэв журам зөрчсөн, энх тайван байдлыг зөрчсөн, титэм өргөх ёслолын үеэр олон нийтэд үймээн самуун дэгдээх зорилгоор зохион байгуулсан хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

Баригдсан хүмүүсийн дунд хаант засаглалыг халж, төрийн тэргүүнээ сонгох хүсэлтэй Бүгд Найрамдах бүлгийн дарга байсан ба бямба гаригийн оройноос эхлэн 16 цаг хоригдсоны эцэст суллагдсан Грэм Смит “Их Британид тайван жагсаал хийх эрх байхгүй болсон” гэж мэдэгдэв. 

“Хаан ширээнд залах ёслолыг тайван замаар эсэргүүцсэн хүмүүсийг баривчилсан гэдэг нь үнэхээр анхаарал татаж байна. Ийм зүйлийг Лондонд биш Москвад л уг нь хармаар юм” гэж “Human Rights Watch” байгууллагын Их Британи дахь төлөөлөгч Ясмин Ахмед хэлжээ.

 Кардифф, Глазго, Эдинбург хотод ч мөн эсэргүүцлийн жагсаал болсон ч баривчилгаа хийгээгүй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...