Home Дэлхий Хунтайж Харри хаан ширээнд залах сүмийн ёслол дууссан даруйд буцжээ

Хунтайж Харри хаан ширээнд залах сүмийн ёслол дууссан даруйд буцжээ

0
Хунтайж Харри хаан  ширээнд  залах сүмийн ёслол дууссан даруйд буцжээ
Хунтайж Харри III хаан Чарльзыг хаан ширээнд залах ёслолд ганцаар оролцохоор болсон, эхнэр болон  хүүхдүүд нь АНУ-д үлдэх талаар өмнө нь мэдээлж байсан.  Тэгвэл Харри Вестминстерийн сүмд ахаасаа хоёр эгнээний ард сууж, эцгийнхээ титэм өргөх ёслолд оролцлоо.
Өнгөрсөн жил талийгаач Хатан хаан Элизабетыг оршуулах ёслолд хунтайж Харри сүмийн хоёр дахь эгнээнд буюу хааны шууд ард сууж байв.
Ханхүү ёслолд оролцсон даруйдаа буцсан бөгөөд түүнийг ёслолын дараа Букингемийн ордны тагтан дээр гарч ирэхийг уриагүй гэж ойлгож байна хэмээн BBC мэдээлжээ. 

Энэ нь түүний нэлээдгүй шуугиан тарьсан дурсамжийн ном нийтэд ил  болсноос хойших гэр бүлийнхэнтэйгээ хамт олны өмнө гарсан  анхны тохиолдол юм.
Хунтайж Харри болон гэр бүлийн бусад гишүүдийн харилцаа түүний дурсамж ном хэвлэгдсэнээс хойш хурцадсан. Энэ номонд тэрээр гэр бүлийнхээ үл ойлголцлыг ил тод харуулсан ба Меган хаан ширээнд залах  ёслолд оролцох урилгаас татгалзсан нь гэр бүлийн асуудал шийдэгдээгүй, хурцадмал байдал үргэлжилж буйг харуулж байна гэж BBC дүгнэжээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here