Ж.Сүхбаатар: “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр идэвхгүй 63 уулзвар ачаалал хуваалцана

Хот тойрсон авто замын хөдөлгөөнийг бий болгоно гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар НИТХ-д танилцуулсан.

Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэснээр хотын гол замуудын ачааллыг 20-30 хувиар бууруулах гэнэ. “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой аж. Төслийн хүрээнд хэрэгжих “Сэлбэ сэргэлт” төсөл одоогоор судалгааны шатандаа явж байгаа юм байна. Урьдчилсан тооцооллоор Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан  18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэх гэнэ.  Үүний дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачаалал буурахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...