Серби: 13 настай хүү сургуулийнхаа найман хүүхэд, хамгаалагчийг буудаж хөнөөжээ

Сербийн нийслэл Белград хотын нэгэн сургуульд лхагва гарагийн өглөө хичээл эхэлсний дараа өсвөр насны хүү гал нээж, найман хүүхэд, хамгаалалтын ажилтан амь үрэгдэж, хэд хэдэн хүн хүнд шархадсан харамсалтай хэрэг гарчээ. 

Буудсан хүү тус сургуулийн сурагч байсан бөгөөд 13 настай байжээ. Гэмт хэрэг  үйлдсэнийхээ дараа өөрөө цагдаад дуудлага өгсөн байна. 

Тус улс галт зэвсгийн тухай хатуу хуультай.  Гэсэн ч ийм хэрэг гарсан нь  орон нутгийн иргэд болон бусад улсыг ч цочирдуулаад байна.

Хамгаалагчийн хамт долоон охин, нэг хүү амиа алдсан бөгөөд зургаан хүүхэд, нэг багш эмнэлэгт хүргэгджээ. 

Сэжигтэн сургуулийн үүдний ойролцоо байсан ангид орж гал нээсэн ба үүнээсээ өмнө  хамгаалалтын ажилтныг хөнөөсөн байна.  

Сербийн Дотоод хэргийн сайд Братислав Гасичийн хэлснээр хүү гэрээсээ хоёр буу авчирч гарчээ. “Эцэг эх нь хэд хэдэн зэвсэгтэй байсан бөгөөд тэднийг цоожтой сейфнд хадгалдаг байжээ.   

Албаныхны хэлснээр хүү гэмт үйлдлээ урьдаас төлөвлөсөн байсан бөгөөд халдлага үйлдэх төлөвлөгөөгөө цаасан дээр бичсэн байжээ. 

Сэжигтний аав, ээжийг мөн баривчилсан гэж Сербийн албаныхан хэлсэн бөгөөд аав нь хүүгийнхээ хамт өмнө нь буудлагын талбайд очиж байсан мэдүүлгийн үеэр  ил болжээ.  Прокурорын газраас аавыг “Ерөнхий аюулгүй байдлын эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 48 цаг хүртэл баривчлах шийдвэр гаргасан ба 13 настай сэжигтнийг тусгай сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлнэ гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдээд, буудсан сэжигтэн гэмшсан шинжгүй байна гэж мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...