“Сэтгүүлч М.Батдорж” сангийн нэрэмжит 10 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит тэтгэлэгт уралдааны дүн гарч, шилдэгүүд тодорлоо. “Сэтгүүлч Батдорж” сан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд жил бүр бүтээлийн уралдаан зарладаг уламжлалтай. Тус уралдаан Үндэсний сэтгүүл зүйн өдөр зарлагдаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналаа гардуулдаг юм.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулдаг. 10-р уралдааны эхний шат “Нүүх үү, үлдэх үү” сэдвийн хүрээнд болж 2 дахь шатанд 10 оюутан шалгарсан байна. “Сэтгүүлч Батдорж сан” энэхүү уралдааныхаа 10 жилийн ойд зориулан энэ жил хоёр оюутныг шалгаруулан бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн юм. Уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 2-р дамжааны оюутан Д.Хүслэн “Голомт сахигчдын эгээрэл” эссе, “Олноос дундах онцгой” сурвалжилгаараа,  мөн РТМУС-ийн 3-р курсын оюутан Г.Баярмаа “Өв соёл биднээс нүүлээ, бидэнд юу үлдэх вэ” эссэ, “Номын санчийн хомсдол” сурвалжлагаараа тэргүүн байрт шалгаран бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхээр шагнууллаа. Харин тусгай байрт РТМУС-ийн 3-р курсын оюутан Э.Тамир, ОТИС-ийн 2-р курсын оюутан Т.Чимэгбаяр, РТМУС-ийн 3-р зурсын оюутан А.Номин, ХИС-ийн 2-р курсын оюутан Г.Мөнганзул, ХИС-ийн 2-р курсын оюутан Б.Хонгорзул нар шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 10 жилийн хугацаанд есөн оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 45 оюутанд мөнгөн урамшуулал олгож, үүнд 43 сая төгрөг зарцуулаад байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...