ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд цахимаар санал авч байна

2024 онд сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн санхүүжилтээр хийх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Өмнө нь ихэвчлэн цаасаар санал авдаг байсан бол өнгөрсөн жилээс “ОНХС” гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч эхэлсэн. Улмаар 200 мянга гаруй цахим санал ирсэн бөгөөд үүний 10 гаруй хувь буюу 27 мянган санал орон нутгаас гарсан байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой хүргэх үүднээс ОНХС-ийн санал авах ажлыг мөн е-mongolia.mn цахим хуудас болон e-Mongolia  гар утасны аппликейшнтэй холбосон. Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-д санал өгөх гэж ороод саналаа өгөх боломжтой. Харин “ОНХС” гар утасны аппликейшнийг утсандаа тусад нь татаж суулгаснаар та оршин сууж байгаа газрынхаа ОНХС-д хэдэн төгрөг хуваарилсан, хэдэн санал гарсан, түүгээр нь ямар ажлууд хийсэн гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй нь үзэх боломжтой юм. ОНХС-ийн цахим санал авах үйл ажиллагаа зургаадугаар сарын 15-ыг хүртэл орон даяар үргэлжилнэ.

ОНХС бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг. 2013-2022 онд ОНХС нийтдээ 1.5 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2023 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-д 298 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Аймаг, нийслэл нь үүний 50-аас доошгүй хувийг сум, дүүргийнхээ орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг бөгөөд аль аль нь ялгаагүй иргэдийн саналд тулгуурлан зарцуулагдах хөрөнгө юм. Иймээс яг үүнтэй адил дараа жил хуваарилагдах мөнгөөр юу хийлгэх вэ гэдгийг та саналаа өгч шийдэх юм.

Иргэн та амьдарч буй орчноо сайжруулахын тулд өөрийн санаачилгыг гарган “ОНХС” аппликейшнийг гар утсандаа татан, цахим санал асуулгад идэвхтэй оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг https://tusuv-oronnutag.mof.gov.mn/ цахим хуудаснаас авна уу.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...