Польшийн Консулын газар 2024 онд Монголд нээгдэнэ

Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн манай улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форумыг нээж, Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда “Монгол Улсын уул уурхайн салбарын хэтийн төлөвийг бид сайн мэднэ. Польш, Монголын хамтын ажиллагааны хамгийн чухал нь эдийн засгийн хамтын ажиллагаа байх нь дамжиггүй.

Манай хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 90 сая ам.долларт хүрсэн. Энэ хүрээнд Европын холбооны бусад улсаас Польш улс нь Монгол руу экспортлогч тэргүүлэгч орны нэг гэдгийг онцлох нь зүйтэй. Манай улсаас Монголд ашигт малтмал олборлох, хайгуул хийх, байгаль орчныг хамгаалах чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нээлттэй.

Бид хамтын ажиллагаанд бодитой хандаж байгаа. Газар зүйн байрлалаас үүдэлтэй хязгаарлалтаас шалтгаалж, логистикийн хүндрэл үүсдэг. Эдгээр саад бэрхшээлийг арилгахын тулд олон зүйл хийдэг. Өнөөдөр гарын үсэг зурсан Олон улсын авто тээврийн тухай хэлэлцээр нь бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөгч нар мөн санамж бичигт гарын үсэг зурсан.

2024 оны эхээр Польшийн Консулын газар нээгдэнэ. Энэ нь визийн үйлчилгээ, шинжлэх ухаан, аялал жуулчлал, соёл зэрэг олон салбарт эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхэд тус болно. Хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулахын тулд Монголын түншүүдийн хүчин чармайлтыг бид анзаарч байна. Экспортод түшиглэсэн эдийн засгийн хөгжлийг бий болгох нь Польшийн улсын үндсэн зорилт юм. Польш болон Монголын бизнес эрхлэгчид танилцаж, туршлага солилцож байгаад маш их баяртай байна. Үр дүнтэй яръя. Бизнесийн олон шинэ харилцаа тогтоохыг хүсье” хэмээв.

Монголоос Польш улс руу 2022 оны байдлаар 599 мянган ам.долларын өртөг бүхий тун хэлбэрт савлагдсан эмүүд, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортолжээ. Харин Польш улсаас 97.7 сая ам.долларын өртөг бүхий алим, лийр, лаазалсан ногоо, самар, шоколад зэрэг хүнсний зүйл, ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл, гахайн мах, шувууны өөх зэрэг бүтээгдэхүүн импортолжээ.

Тус арга хэмжээнд Польш улсаас сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын 20 компани оролцсон бол монголын талаас 300 орчим бизнес эрхлэгч, ААН-ийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...