Чингэлтэй дүүргийн 4 хороог камержуулснаар гэмт хэргийн гаралт 50 хувиар буурчээ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон бусад албаныхан Чингэлтэй дүүргийн Камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэл төдийгүй Улсын хэмжээнд анхных нь болох энэ төвийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн  4  хороонд  359 камераар 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна.

2022 оны 10 дугаар сард Камержуулалт ажиллаж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт 50 хувиар буурчээ. Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд улсдаа жишиг болж буй төвийн үйл ажиллагаагаа  цаашид улам өргөжүүлнэ Ж.Сүхбаатар гишүүн хэллээ. Удахгүй 1000 камер суурилуулахаар дүүргийн удирдлагууд нь ажиллаж байгаа юм байна. Цаашид гэр хорооллын бүсэд камер  суурилуулж,  хүүхэд эмэгтэйчүүд харуй бүрий,  орой үдэш явахад аюулгүй байдлыг нь хангахад гишүүд дэмжиж ажиллах талаараа  санал  солилцжээ.

Мөн гишүүд Чингэлтэй дүүрэгт өрнөж  буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, жишиг эмнэлэгтэй болж, 10 дугаар хороог төв замтай холбох 4 эгнээ бүхий  1,6 км зам тавьж байна.  Энэ зам шинээр баригдах Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг төв замтай холбох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө...