Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт зун эхэлнэ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ  Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзав.

Тэр бээр Галдан бошигт, зоригт эх орончдын өлгий нутгийн зон олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгөв.

Өнөөдөр баруун бүс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодын эрчим хүчээс  6-8 дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчээр хангадаг.

Баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ хангалттай нэмэгдэхгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой шууд холбоотой юм. Иймээс 50 орчим жил яригдсан Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлж байснаа дурсав.

Усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд тооцож байна.

Хамгийн гол нь усан цахилгаан станц Эрдэнэбүрэн сумын байгаль экологид  ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосныг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Тэр бээр дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хэрэгцээгээ хангах зорилтыг дэмжиж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ-аас 20 орчим тэрбум төгрөгөөр импортоор авдаг юм.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...