“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулж, компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өчигдөр /2023.04.12/ гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд Хамтын ажиллагааны гэрээг байгуулдаг бөгөөд  Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх урт хугацааны стратеги хөтөлбөр, бизнес төлөвлөгөөг удирдлага болгон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад энэхүү гэрээ чухал ач холбогдолтой юм.

Энэ оноос эхлэн Хамтран ажиллах гэрээний санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сард батлагдсан Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасны дагуу төсвийн захиран зарцуулах эрх нь орон нутагт төвлөрч, иргэдийн оролцоо хяналт дор төсөл хөтөлбөр, ажлууд хэрэгжинэ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой хөгжлийг дэмжих сан”-д хөрөнгө оруулалт төвлөрдөг байсныг дээрх хуулийн зохицуулалтаар цуцалж, тус санг татан буулгасан юм.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчин болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зориулж 2018 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...