Банкууд зээлийн нэг хувийн шимтгэл авахыг шүүх хуулийн дагуу гэж үзлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан “арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгаад 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.

Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх өнөөдөр уг гомдлыг хэлэлцжээ.  Шүүхээс арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа” биш гэж үзлээ.

Ингээд  банкуудын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсууд болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...