Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем, аппликейшний 3.0 хувилбар шинэчлэгдэж, хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 19 төрлийн үйлчилгээ болон бусад хэрэгцээт мэдээллийг нэг эх үүсвэрээс авах боломжтой болж байна. Тухайлбал,

  • Тээврийн хэрэгслийн татвар төлөх
  • Тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх
  • Хот хоорондын авто зам ашигласны хураамж төлөх
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕC” зөвшөөрөл цахимаар авах
  • Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар зорчуулах түр зөвшөөрөл цахимаар авах
  • Ажилчдын автобусны зөвшөөрөл авах
  • Хүүхдийн автобусны зөвшөөрөл авах
  • Жолоодох эрхийн оноо шалгах
  • Засвартай болон түр хаасан замыг мэдээлэх
  • Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын мэдээлэл
  • Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл
  • Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл
  • Зогсоолын мэдээлэл
  • Замын эвдрэл, гэмтэл мэдээлэх зэрэг үйлчилгээ, мэдээллийг шинэ хувилбараас авч болно.

Түүнчлэн шинэ хувилбараар дамжуулан иргэд санал хүсэлт, өргөдөл гомдлынхоо явцын мэдээллийг харах боломжтой. Тодруулбал, танилт, нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан иргэд өргөдөл, гомдол, талархал илгээснээр холбогдох чиг үүргийн байгууллагууд санал хүсэлтийг шийдвэрлэх юм.

Smartcar.mn системд ДАН хэрэглэгчийн эрхээр нэвтэрсэн байдал:

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг сааруулах, төвлөрлийг багасгах, хяналт, удирдлагыг сайжруулах, зам тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох хүрээнд https://smartcar.mn/ тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг 2013 онд хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...