Л.Оюун-Эрдэнэ: Т.Бадамжунай ямар бяртай, яасан нөлөөтэй хүн бэ? 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы үеэрТ.Бадамжунай холбоотой асуудлаар дараах зүйлийг ярив.

-Сүүлийн хэд хоног Т.Бадамжунай гишүүнийг баривчилж авчирсантай холбоотой сошлоор түүнийг өрөвдсөн, Засгийн газрыг буруутгасан, зохион байгуулалттай мэдээллүүд их явлаа. Ийм ятгалга, PR-д битгий автаарай. Бид ингэж ухарч болохгүй. Өнөөдөр Монголд улстөрийн ямар  шийдвэрүүд гарч, хөшигний ард юу болж байгааг би битгий хэл Монголын ард түмэн бүгд л мэдэж байгаа. Би авлигатай хийх тэмцлээсээ ухрахгүй ээ. Авлигатай, хулгайтай тэмцэх нь Засгийн газрын Үндсэн хуулиар олгогдсон ажил нь. Улстөр, шүүхийг  худалдаж авсан нөхдүүдийг тэвчилгүй, тэмцэх ёстой. Авлигачид бидний ирээдүйг хулгайлсан. Тэд  биднийг өрөвдөөгүй. Иймээс тэднийг өрөвдөж уучилж болохгүй.  Ингэж байж системийн авлигын ард гарна. Сүүлийн өдрүүдэд жагсаал цуглаан идэвхижлээ. Т.Бадамжунай гэж хүн ямар их бяртай, яасан их  нөлөөтэй юм бэ?

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...