Төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн, тик токын од Адамсын түүх

Ханхартын синдром буюу төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн Адамс Витли хувь заяаны энэ хатруурхлаа даван туулж, өдгөө илтгэгч, тик токд гэхэд 4 сая дагагчтай сошл нөлөөлөгч болжээ. Түүний энэ хүртэл  явж ирсэн замнал тийм ч дардан байгаагүй юм.

Аавдаа гологдож, Америкт үрчлэгдсэн Бразил хүү

Тэрээр 1998 онд Бразилд төрсөн бөгөөд аав, ээж гурван ах, эгчтэй байжээ. Гэвч төрснийх нь дараахан аав  нь өөр гэр бүлтэй болж буйгаа хэлээд тэднийг орхин одсон байна. Ээж нь дөрвөн  хүүхдийг тэжээхэд хүнд байсан тул төрөлхийн гар хөлгүй хүүгээ сайхан амьдруулахын тулд үрчлүүлэхээр АНУ руу явуулжээ. Адамсын  азаар тэрээр тун сайн гэр бүлд очсон ба шинэ аав ээж нь 11 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл байв. Адамсын  ээж 9 сартай жирэмсэн байхдаа түүний талаар мэдээллийг олж хараад хүүг өргөж авахаар шийдсэн гэдэг.  Тэрээр ахлах сургуульд байхдаа бүжгээр хичээллэж эхэлсэн ба өсвөр наснаасаа л нүүр будалтын урлагийг сонирхож эхэлжээ. 19 настайдаа Адамс аав ээждээ гей гэдгээ хэлж, нүүрээ будмаар байгаагаа ч илчилсэн байна. Аав,  ээж нь  хуучинсаг  үзэлтэй, дэг  журамтай, шашныг баримтлагчид байлаа. Адамс ч ийм  хүмүүсийн хүмүүжлээр өсч торнисон тул  энэ мэдээ  эхлээд Адамыг  өөрийг нь  ч зовоож шаналгажээ. Удаан бодсоны эцэст тэрээр өөрийгөө илчилж, аав  ээж нь ч түүнийг ойлгож хүлээж авсан байна. 
Адамсыг үрчилж авсан өнөр өтгөн гэр бүл

Адамс цагаан даашинз өмсч хуримаа хийжээ

Адамсын  нөхрийг Габриель гэдэг бөгөөд түүнээс таван насаар ах.  Тэд 2020 оны эхээр танилцаж 11 сард нь хуримаа хийжээ. Тэр  үед Адамс сошл сүлжээгээ хөтлөдөг  болсон байсан  учир энэ нь  тэднийг  танилцах  гүүр  болсон байна.  Тэдний хуримын бичлэг болон хуримынхаа үеэр усан санд үсрэн орж  буй бичлэг сошлд шуугиан тарьж байсан юм. Сошлд зураг бичлэг оруулахад доромжлол, таагүй үгс ирдэг. Хуримын нандин бичлэгээ оруулахдаа энэ мэт таагүй хандлагаас эмээж байсан гэж Адамс ярьсан  байдаг.

Сонирхогчоос гоо сайхны том брэндүүдийн  хамтрагч болсон нь
Тэрээр 2018 онд анх тик токт бүжиглэж буй бичлэгээ оруулсан нь олонд маш сайн  хүрчээ. Хэдийгээр  өдөр  бүр нүүр  будалтын ур  чадвараа сайжруулж, үүндээ ихэнх цагаа зарцуулдаг  байсан ч Адамс 2020 он хүртэл нүүрээ будсан зургаа сошлд оруулаагүй байна. Адамс эхлээд шалан дээр алчуур дэвсэж хэвтээд нүүр будалтаа хийдэг байв. Удалгүй нөхөр  нь түүнд гоо сайхны ширээ авч өгч өндөрт нь тааруулан хөлийг нь  тайрч өгчээ. Мэдээж хөл гар байхгүй болохоор хүндрэл  маш  их. Эрүү,  мөрийнхөө тусламжтайгаар нүүрээ будаж зарим багс хэрэгслээ хэрэглэхэд  эвтэйхэн байрлалаар зоох гэх мэтээр аргаа олж эхэлсэн  байна. Нүүр буалтын бичлэгүүдээ оруулж эхлэхэд гаргүй, хөлгүй байж нүүр будалт хийж чадааж байгаа нь хүмүүсийг жинхэнэ гайхашруулж эхлэв. Хиймэл  сормуус наах  гэх мэт нарийн  ажиллагаа шаардсан зүйлээ бичлэг  болгон оруулсан нь  сошлд бүүм болж байв.

Одоо бол Адамс Витли Dermalogica, Estée Lauder гэх мэт томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоунд эхний эгнээнд суудаг, Лавлоудын наадмын улаан хивсэн дээгүүр алхаж,  Цагаан ордонд Бахархлын баярт хүрэлцэн ирдэг бусдад хүлээн зөвшөөрөгдсөн инфлюнсер болсон.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...