Паркийн 10.2 га-г цэцэрлэгт хүрээлэн болгох төсөл батлагджээ

Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрийн 10.2 га газрыг ногоон байгууламж болгохоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж буй “Рио Тинто Монгол компани төслийнхөө зураг төслийг боловсруулж, батлуулснаа зарлав. Тус компанийн “Паркаа хамтдаа бүтээе” төслийн баг 2022 оны наймдугаар сард иргэдийн саналыг авах суваг нээсний үр дүнд өнгөрсөн хагас жилийн хугацаанд 9200 гаруй санал хүлээж авсан бөгөөд тэдгээрт тулгуурлан  цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төслөө боловсруулжээ.

Энэ зураг төсөл нь дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишгээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд эергээр нөлөөлөх, агаар орчны бохирдлыг бууруулах зорилготой” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 80 хувь нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20 хувь нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх тухлах талбай болон дасгал хөдөлгөөн хийх орчин буюу автомашингүй, хүүхдүүдэд ээлтэй, их хотын дуу чимээнээс хол байх шийдэлтэй ажээ. Төслийн дэлгэрэнгүй зураг, төлөвлөгөөг албан ёсны www.parkrio.mn-д удахгүй байршуулах ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...