Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 25-30-нд нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ гэж мэдээллээ. Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс энэ тооллогыг яюуулах юм байна. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж дараагийн авах арга хэмжээг төлөвлөх ажээ.
Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийхэд нийслэлд 300-350 мянган эзэнгүй нохой, муур байна гэсэн судалгаа гарч байжээ.