Солонгосын соёлыг сурталчлах монгол залууст батламж гардууллаа

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” (Солонго) хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 3 сарын 17-нд зохион байгуулагдлаа. “Мүжигэ” хөтөлбөр нь Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчлах арга хэмжээ юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү мэндчилгээндээ “Монгол улсад анх удаа зохиогдож буй “Мүжигэ” хөтөлбөр нь цаашид Солонгосыг Монголд сурталчилан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн соёлыг түгээх залуусын идэвхи чармайлт нь үнэ цэнэтэй туршлага хуримтлуулах боломжийг олгоно гэж найдаж байна” гэв.

Элчин Сайдын мэндчилгээний дараа “Мүжигэ” хөтөлбөрт оролцож буй залууст батламж гардуулав. Энэ өдөр батламж гардан авсан залуус 2023 оны 12-р сар хүртэл Солонгосын соёлтой холбоотой контент хийх, Элчин сайдын яамны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Солонгос орныг сурталчлахад үүрэг гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...