Эрчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв байгуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-ийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулахаар ажиллаж байна. Манай улсын нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ба дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9,7 жилээр доогуур байгаа нь дараах шалтгаантай.

Амиа хорлолт. Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Зам тээврийн осол. Эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эмэгтэйчүүдээс 2.8 дахин илүү нас бардаг. Бусдад хорлогдох. Эрэгтэйчүүд бусдад хорлогдож амиа алдах нь эмэгтэйчүүдээс 4.1 дахин их байдаг.  Бусад осол. Бусад ослоор нас барах нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.8 дахин их байдаг. Үйлдвэрлэлийн осол. Энэ тохиолдолд мөн л эрэгтэйчүүд зонхилдог байна.  Гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдийн 57.4 хувийг согтуугаар үйлдэж байгаа бол 88.2 хувь нь эмэгтэйчүүд өртөж хохирсон байна.

Эдгээр тоо баримтаас харахад эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх нэгдсэн аргачлал, арга зүйтэй болох, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэсэн шаталсан сургалтаар сургагч багш бэлтгэх, цаашид магадлан итгэмжлэгдсэн ТББ-тай гэрээ байгуулж, урт хугацаанд ажиллах шаардлагатай. Иймд тус яамнаас эрэгтэйчүүдийн чиглэлээр хийсэн судалгаануудыг танилцуулах, эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр боловсруулагдсан судалгаа, гарын авлага, арга зүйг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 40 гаруй мэргэжилтэн, судлаач, эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тэргүүн нар оролцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...