Нийслэлд энэ онд 25 мянган ам метр явган зам, 20 км гаруй дугуйн зам тавина

2023 онд нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавих нь  ээ. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэжээ. Тэгэхээр үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлэхээр бөгөөд цаг агаарын байдлаас хамаараад ирэх долоо хоногоос зарим ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

“Явган замын тухайд хамгийн тулгамддаг асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх. Тухайлбал, үүнд налуу зам болон хөтөч хавтангийн тухай зайлшгүй яригдана. Энэ утгаараа бид тэргэнцэртэй, эсвэл харааны бэрхшээлтэй хүмүүс саадгүй зорчих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Явган замын хөтөч хавтантай хэсэг өвлийн цагт, эсвэл бороо орсон үед халтиргаа гулгаа үүсгэх зэрэг асуудал их гардаг, энэ талаар иргэдээс гомдол, санал ирж буй. Энэ жилийн хувьд шинээр тавих замыг эдгээр стандарт, шаардлагад нийцүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр хүчин зүйлийг харгалзаж хавтан сонгох, мөн аюулгүй байдал, тав тух талаасаа өөр шийдлүүдийг судлахаар гүйцэтгэгч компаниудтай уулзалтуудыг хийсэн. Мөн цаашид Бага тойруу, Чингисийн өргөн чөлөөн дэх байршлууд дээр налуу зам хийх, хөтөч хавтанг сайжруулахаар судалгаа, тооцоог гаргаж байна ” гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн хэллээ.

-Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 84.7 километр дугуйн зам байгаа ажээ. Үүн дээр нэмээд 20 км гаруй зам тавихаар төлөвлөсөн  байна.

Нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж бий болж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтэстэй болсон билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...