Home Улаанбаатар Нийслэлийн гүүрэн  замуудын барилгын  ажил энэ сараас эхэлжээ

Нийслэлийн гүүрэн  замуудын барилгын  ажил энэ сараас эхэлжээ

0
Нийслэлийн гүүрэн  замуудын барилгын  ажил энэ сараас эхэлжээ

Өвлийн улиралтай холбоотойгоор түр зогсоод байсан нийслэлийн гүүрэн  замуудын барилгын  ажил энэ сараас  эхэлжээ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох/ гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийн энэхүү ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр өнгөрсөн  намраас барьж эхэлсэн бөгөөд ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here