37 буудлаас 37 автобус зэрэг хөдөлж, тойрог хэлбэрээр үйлчлэх туршилт хийнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өглөө 06:20 цагаас нэгэн туршилт хийх гэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих Ч:1 чиглэлийн автобуснууд Таван шар, Офицеруудын ордноос хуваарийн дагуу ар араасаа хөдөлдөг байсан. Харин маргааш дараах чиглэлийн 37 буудлаас 37 автобус нэгэн зэрэг хөдлөн интервалын дагуу тойрог хэлбэрээр үйлчилгээнд явах юм.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-Энэ туршилтын дагуу автобусны буудлуудаас эхний гаралтын буюу хоосон автобуснуудад зорчигчдыг суулгана. Тэгэхээр чиглэлийн эхний буудлуудаас автобус ирэхийг хүлээх шаардлагагүй болно. Ачаалал их байдаг өглөөгүүр буудал бүрээс автобус үйлчилгээнд гарснаар зорчигчийн урсгал жигд түвшинд хуваарилагдана. Өөрөөр хэлбэл, нэг автобусанд суух хүмүүсийн тоо тэнцвэржиж, дундын буудлууд дээр автобус дүүрэх, зорчигч багтахгүй үлдэх зэрэг асуудал арилна” гэсэн юм. Энэ туршилт үр дүнгээ өгч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдвэл цаашид ачаалал ихтэй чиглэл, бүсэд туршихаар төлөвлөж буйг тэрбээр онцолсон.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...