Олег Дерипаска: ОХУ 2024 онд мөнгөгүй болно

Орос улс ирэх жил гэхэд мөнгөгүй болно, бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэж Оросын олигарх Олег Дерипаска мэдэгджээ. Пүрэв гарагт Сибирьт болсон эдийн засгийн бага хурлын үеэр ийнхүү хэлсэн талаар Оросын  “ТАСС” агентлаг мэдээлэв.
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт хэдийгээр барууны орнуудын урьд өмнө нь авч байгаагүй хориг арга хэмжээнүүд хэрэгжсэн ч ОХУ-ын эдийн засаг тогтвортой байгаа хэмээн хэлсэн. Харин ОХУ-ын олигархийн үг үүний эсрэг байна.
Орос энэ сард нефтийн олборлолтоо буурууллаа, барууны орнуудын хориг арга хэмжээ улам даамжирч магадгүй, эцсийн эцэст, манай эдийн засаг Украины нөхцөл байдлаас шалтгаална. 
Нөхцөл байдал эдийн засагчдын анх таамаглаж байснаас илүү хүнд болж байна. 
Гадаадын хөрөнгө оруулагчид, тэр дундаа “найрсаг” харилцаатай орнуудын хөрөнгө оруулагчид ч үүнд том үүрэг гүйцэтгэнэ Дерипаска хэлэв. Хөрөнгө оруулагчид ирэх эсэх нь Орос улс зохих нөхцөлийг бүрдүүлж чадах эсэхээс шалтгаална гэж Дерипска хэллээ. 
Энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Засгийн газрын орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 35%-иар буурч, зарлага 59%-иар өсч, төсвийн алдагдал 1,761 тэрбум рубль буюу 23,3 тэрбум долларт хүрчээ. 
Дерипаска ЗХУ задран унасны дараа хөнгөн цагааны бизнесээр баяжсан нэгэн бөгөөд Оросын “Базик элемент” аж үйлдвэрийн группыг үүсгэн байгуулсан хөнгөн цагааны магнат юм. Форбес сэтгүүлээс мэдэгдсэнээр Дерипаскагийн одоогийн хөрөнгө 3 тэрбум доллар ажээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...