“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” тав хоног үргэлжилнэ

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 5-ныг дуустал 5 өдрийн турш Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД”-ийг улс орон даяар зохион байгуулна. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ эрхэмлэн, түүх уламжлал, соёлын өв, давтагдашгүй түүхээ хойч үедээ таниулан сурталчилж, Монгол бахархлаа өвлүүлэн уламжлуулах зорилгоор жил болгон зарладаг музейн өдрүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж иргэдэд сонирхуулах юм. Музейн өдрүүдээр музейг төлбөргүй үзүүлнэ гэсэн мэдээлэл байгаа ч одоогоор музейн захиргаанд энэ талаар ирсэн чиглэл байхгүй байгаа ажээ.
Чингис хаан Үндэсний музейн хувьд гуравдугаар сарын 1-5-ны эдгээр өдрүүдэд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, “Чингис хаан Үндэсний музей” хоёр ангит баримтат кино, контентууд, “Монгол төрийн Тэргүүнүүдэд бэлэглэсэн бэлэг дурсгал” нээлттэй сан хөмрөг, “Чингис хаан Үндэсний музейн түүх”, “Хүннүгийн эзэнт Улсын хаад, язгууртны дурсгал дахь амьтны загварт урлаг” зэрэг эрдэм шинжилгээний лекцүүд, бүх насныханд зориулсан боловсролын хөтөлбөрүүдээсээ толилуулна. Мөн CHINGGIS KHAAN NATIONAL MUSEUM SHOP-ийн албан ёсны нээлт, “Үнэт эрдэнийн чулуу” маркийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд зөвхөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЕБС-ийн 17, 18 настай сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх  юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...