Хөгжлийн банканд 108.7 сая долларын өртэй “Хөтөл” ХХК-д холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлдэгч “Хөтөл” ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2023.02.28/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан.

Тэгвэл шүүх хурал ирэх гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшилсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хөтөл” ХХК нь шинэ өмгөөлөгч авч, улмаар өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг ийнхүү хойшлуулжээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсын Хөгжлийн банк нь “Хөтөл” ХХК-д 2012 онд нийт 61.3 сая ам долларын санхүүжилт олгосон байдаг. Гэвч тус компани зээлээ авсан цагаас хойш эргэн төлөлтөө хийгээгүй тул зээл нь  хүүтэйгээ нийлээд 108.7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг болсон байдаг. Шүүх хурал өмнө нь нийт 15 удаа хойшилсон бөгөөд нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк, хариуцагчаар “Хөтөл” ХХК, хамтран хариуцагчаар “Цемент шохой” ТӨХК, гуравдагч этгээдээр прокурор оролцсон юм. Тэд Худалдаа Хөгжлийн банкнаас барьцаа хөрөнгөд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байна гэсэн үндэслэлээр шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...