“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж ургуулах ТЭЗҮ батлууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн салбарын компаниуд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин 10 жилийн хугацаанд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа илэрхийлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 180 сая мод тарьж ургуулах зорилт тавин уул уурхайн салбарын компаниудаа манлайлан ажиллаж техник, эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ боловсруулсан.

“Эрдэнэс тавантолгой” ХК  180 сая модыг хаана, хэрхэн тарьж ургуулах ТЭЗҮ-ийг Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг /30 хүн/ бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлууллаа. Энэхүү ТЭЗҮ нь 9 бодь 1552 хуудас бүхий “тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт, зорилгыг бүрэн хангасан болохыг батламжилсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...