“Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газрын 466 тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журам батлагдсанаар нүүрсийг биржээр дамжуулан ил тод, нээлттэй худалдаалах, зах зээлийн бодит үнэ тогтох, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн.

Нүүрсийг цахимаар арилжаалах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК, нүүрс борлуулах аж ахуйн нэгжүүд хамтран “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулаа. Энэхүү хэлэлцүүлэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оролцож нүүрсний цахим арилжаанд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Уг хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцож байна.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван удаагийн цахим арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалаад байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...