Гадаад паспортыг сонголттой захиалдаг болно

2023 оны “Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ” хэмээн УБЕГ-аас мэдээлэв. Иргэд ирэх сарын 1-нээс дээрх хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах болж байна. Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэх бөгөөд 42 хуудастай, үнийн хувьд өөрчлөгдөхгүй.

Манай улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ИКАО/ нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад, нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ. “Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.

Хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу оруулсан байх”-ыг албаны хүн зөвлөж байна.

Гадаад паспортын үнэ:

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...