Асуудлаа шийдээгүй худалдааны төвүүд түгжрэлийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлдэг

Томоохон зах, худалдааны төвүүд Улаанбаатарын замын хөдөлгөөний нөхцөл байдалд том нөлөө үзүүлдэг. Ялангуяа үнэсний хэмжээний томоохон баярын үеэр бараг тэг зогсолт хийх нь холгүй гацдаг. Худалдааны төвүүд хэрэглэгчдэдээ зориулсан авто зогсоолоо төлөвлөж шийдээгүй, зогсоол байсан ч багтаамж нь хэтэрхий бага, эсвэл захын худалдаачид өөрсдөө машинаа тавьчихдаг. Ийм болохоор зах , худалдаан төвүүд хэрэглэгчдээ татах биш түлхэх шалтгаан болдог. Зогсоол хайсан жолооч нарын хөдөлгөөн  түгжрэлд хувь нэмрээ оруулж байдаг. Ганц Улаанбаатар биш дэлхийн бүх хот энэ зовлонг тойролгүй дайрдаг.

Судалгаанаас харахад 100 айл, Нарантуул, Барс, Хархорин, Бөмбөгөр зах, худалдааны төвүүд ажиллаагүй өдөр тухайн орчмын замын хөдөлгөөний ачаалал 14-27 хувиар буурдаг байна. Энэ нь нөгөө талаас зах, хуалдааны төвүүд төлөвлөлт муу, зогсоолоо шийдээгүй, хөдөлгөөн зохицуулагч ажиллуулдаггүй зэргээс болоод түгжрэлийг 27-30 хувиар нэмэгдүүлдэг гэж ойлгож болно. Худалдааны төвүүд хэрэглэгчээ татъя гэвэл зогсоолоо шийдэх, хөдөлгөөн зохицуулагч ажиллуулах шаардлага зүй ёсоор тулгамдаж байгаа. Түгжрэл бол ганц төрийн биш нийтийн зовлон. Нөхцөл нь таатай болбол орлого ч нэмэгдэх талтай.

Нөгөө талдаа зах, худалдааны зарим төвийг нүүлгэн шилжүүлэх, цагийн менежмэнт хийх, зогсоолын болоод камерийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлыг шуурхайлах цаг болжээ. Дэлхийн бараг бүх хотод шөнийн зах байдаг. Хэрэгчлэгчдэд сонголт өгч байгаа зохицуулалт л даа. Улаанбаатарынхан нэгэн зэрэг унтаад нэгэн зэрэг босдог учраас хөдөлгөөний ачаалал өндөр. Үүнийг цагийн менежмэнтээр зохицуулах боломжтой. Хэрэгчлэгч нарт санал болгох сонголтыг онлайн захиалга, цахим худалдаа, шуурхай хүргэлт зэргээр зохицуулбал бүр догь. Ер нь л нийтээрээ хандлагаа өөрчлөх нь чухал бөгөөд түгжрэлийг бууруулахад том нэмэртэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...