Ц.Балдоржийн “Шөнө буусан аадар” жүжгийг Мөрөөдлийн театрынхан амилуулна

СГЗ, сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол “Шөнө буусан аадар” драмын жүжиг дахин тоглогдохоор болжээ. Энэхүү жүжиг 2005 онд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар УДЭТ-ын тайзнаа “Шөнө амталсан нулимс” нэртэйгээр тавигдаж байсан юм.  Харин 18 жилийн дараа зохиолчийн 70 насны ойд зориулж “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Шөнө буусан аадар” хэмээх эх нэрээр дахин тайзнаа амилуулахад бэлэн болжээ. “Шөнө буусан аадар” жүжгийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав ажиллаж байгаа аж. 

Зохиолч: Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж
Ерөнхий продюсер:Д.Энх-Амгалан
Ерөнхий найруулагч: Э.Ёндоншарав
Туслах найруулагч: Э.Баярцэнгэл
Гэрэл, дууны найруулагч: Я.Батсайхан
Хөгжмийн зохиолч: Ж.Ган-Эрдэнэ
Тайзны зураач: М.Баярмагнай

Дүрүүдэд:
Халзан-Ардын жүжигчин Г.Мягмарнаран
Энхээ /Тэрбишийн эхнэр/-Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг
Тэрбиш /Гэрийн эзэн, Төрийн зүтгэлтэн/-Г.Алтаншагай
Төмөр /Бизнесмен, Тэрбишийн гэр бүлийн найз/-Г.Эрхэмбаяр
Чингүүн /Тэрбишийн том хүү/-Л.Сөрөлт
Оюун /Гэрийн үйлчлэгч бүсгүй/-Ч.Баярмаа, Ц.Алдармаа
Од /Тэрбишийн бага хүү/- Б.Хэрлэн, Б.Сосорбурам
Аялуун /Тэрбишийн том охин/-Х.Намуун, Б.Гэрэлтуяа

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...