Турк дэх дөрвөн хөлт чимээгүй баатрууд

Туркийн газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаанд ноход хамгийн их дэм үзүүлэн  ажиллаж байгаа. Дэлхийн өнцөг  булан  бүрээс ирсэн эрэлч ноход,  аврагчдын хамт нуранги дор гацсан олон, олон хүний амийг аварч байгаа билээ. Чимээгүй баатрууд, дөрвөн хөлтэй  баатар гэх мэтээр эрэл нохдын гавьяаг дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байна. 
Эрэлч нохой хүний хөлс, даавар, цус, ялгадас, тэр ч байтугай хүний ​​амьсгалыг үнэрлэж чаддаг. Тэд нурангин дор хэвтэж буй хэн нэгнийг үнэрлэж мэдвэл,  тэр газар дээр нь хуцаж, савардах,  сүүлээ хөдөлгөх гэх мэтээр хүмүүст дохио өгөх бөгөөд аврах албаныхан дахин  өөр нэг  нохойгоор үнэрлүүлэн оношийг батласны дараа малтлага хийж эхэлдэг байна. Мэдээж хүн олсон, ажлаа онц гүйцэтгэсэн нохойд хоол,  тоглоом  өгөх зэргээр урамшуулна. 
Ноход хүмүүсээс 10,000 дахин илүү үнэртэх, 50 дахин илүү сонсгох чадвартай байдаг. Орчин үеийн  ямар ч эрэн  хайх робот нохойн чадвараас илүү гарч илрүүлж чадахгүй байгаа юм. 
Тэгвэл ямар  үүлдрийн ноход эрэн хайх, аврах  ажиллагаанд хамгийн сайн бэ?
Мэргэжилтнүүд энэ асуултад Бельгийн малиноис, лабрадор, ретривер, хилийн колли зэрэг  үүлдэр гэж санал нэгдэж байна. Швейцарийн REDOG төрийн бус байгууллагын Линда Хорнисбергерийн хэлснээр эдгээр нохойг сургахад маш амжилттай хурдан сурдаг ажээ.  Мөн  “Тэд ажилддаа дуртай, үргэлжлүүлэн олон цагаар ажиллаж чаддаг, биеийн хувьд дунд зэргийн хэмжээтэй, нурангин дээр сайн хөдөлж чаддаг давуу талтай байдаг гэнэ. 
Энэ оны эхээр Финляндад явуулсан судалгаагаар Бельгийн малиноис үүлдрийн ноход нь танин мэдэхүйн тодорхой ур чадварын хувьд бусдаасаа хамгийн сайн, бусад үүлдрийнхтэй харьцуулахад онцгой ухаалаг гэдэг нь батлагджээ. Мөн Голден ретривер, хилийн колли, лабрадор зэрэг үүлдрийн ноход ч судлаачдын хийсэн туршилтанд сайн ажиллаж эрэн  хайх, аврах  ажиллагаанд тохиромжтой гэдгээ үзүүлсэн байна.

Дэлхийн олон орны аврагчид  болон эрэлч нохдын хувьд нэлээн түвэгтэй, хүнд нөхцөл байдал Туркийн газар хөдлөлтийн дараа үүссэн гэж болно. Олон давхар барилгын  нуранги, жижиг хөдөлгөөнөөр  дахин нурах эрсдэлтэй барилга, олон тонн давхаралдсан хүнд нуранги дунд  эрэл хийх нь урьд өмнөх гамшгийн ажиллагаануудаас хамгийн хэцүү нь байна гэж олон орны аврагчид онцолж байна. Ийм хүнд нөхцөл дунд харанхуй нүхэн дунд аврал хүлээн залбиран хэвтэх хүмүүст туслаж, нартыг  харах  заяа дахин олгоход эрэлч нохдын гавьяа яахын аргагүй хамгийн их байгаа билээ.

Турк улсыг зорьсон Монгол Улсын аврагчдын багт багтсан, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай “Марта”, 3 настай “Балу” нар нийт найман хүний амь насыг аврахад хамтран ажилласан юм.
Энэтхэгийн аврах багийн эрэлч ноход Ромьео, Жулиа хоёр
Энэтхэгийн аврах багийн эрэлч ноход Ромьео, Жулиа хоёр олон давхар  барилгын нуранги дор зургаан настай бяцхан  охин байгааг илрүүлснээр охины амийг аварч чаджээ.
АНУ-ын аврах багийн эрэлч нохой Петер Пэн
Петер Пэний ачаар зургаан давхар барилгын нурингиас тав хоногийн дараа ээж, хүүхэд хоёрыг эсэн мэнд гаргаж чаджээ
Английн аврах багийн эрэлч нохой Дэйвийн ачаар газар хөдлөлтөөс гурав хоногийн дараа 60 настай эмэгтэйг нурангиас гаргав
Германы эрэлч ноход 20 минут эрлийн ажлаа гүйцэтгэсний дараа түр амарч буй нь. 20 минут ажиллаад 40 минут амрах зуур өөр эрэлч ноход ээлжиндээ гардаг байна.
Мексикийн аврах багийн гишүүн Балам. Мексикээс Туркт 16 эрэлч ноход ирж ажилласан.
Малайзын эрэлч ноход Денти, Фрэнки хоёр. Туркийн аврах  ажиллагаа тэдний анхны гадаад томилолт бөгөөд ирсэн өдрөө нэг  гэр бүлийн таван хүнийг аварчээ. Сургагчийнх нь хэснээр тэд нуранги доорх хүнийг  үхсэн эсвэл амьд болохыг мэдрэх чадвартай.
Тайландын эрэлч ноход 7 настай Сиерра, 6 настай Сахара нар Туркт ирсэн эхний нэг цагийн дотор гэхэд 10 хүний амь аварчээ. Тайланд Туркт 43 аврагч,  хоёр эрэлч нохой ажиллаж  буй.
БНСУ-ын Туркт ажиллаж буй дөрвөн эрэлч нохойн нэг Табаек. Табаек 6 настай, эрлийн үеэр иртэй зүйлд савраа гэмтээсэн ч шархаа боолгон үргэлжлүүлэн ажлаа хийжээ.
Хятадын аврах багийн таван нохдын нэг 3 настай Лаки. Тэрээр өнгөрсөн жил Хятадын Сичунаь дүүрэгт болсон газар хөдлөлтийн гамшгийн дараа аврах ажиллагаанд оролцож байсан туршлагатай “нөхөр”
Германы эрэлч нохой
Францын аврах багийн гишүүн
Португалийн эрэлч нохой
Чех улсаас Туркт ажиллаж буй аврах багийн гишүүн, эрэлч нохой

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...